Жижиг бизнес, хувь хүнд зориулсан

Нэхэмжлэх, албан баримтаа тамгатай нь 1 минутад.

Үнийн санал, НЭХЭМЖЛЭХ (ТМ-1), ЗАРЛАГЫН БАРИМТ (БМ-3), албан бичгийг албан ёсны маягтаар нь гарга. Тамга, гарын үсэг PIN-ээр хамгаалагдана. Хэн юу хийсэн бүгд бүртгэгдэнэ.

Компанийнхаа хаягийг бичээд үнэгүй эхлээрэй.

  • Карт шаардлагагүй
  • Утсан дээр ажиллана
  • PDF болон хэвлэх

ЖИШЭЭ ТРЕЙД ХХК

Улаанбаатар, СХД, 9-р хороо
РД: 6622755

НЭХЭМЖЛЭХ

НХ-0043

БарааТооДүн
Хэвлэлийн цаас A420 хайрцаг1,100,000₮
Хар бэх HP 85A4 ш640,000₮
Хүргэлт160,000₮
Нийт дүн1,800,000₮

Захирал ............ /Ю.Амгалан/

Нягтлан ............ /Б.Сараа/

🔓Тамга PIN-ээр нээгдлээ

Аудит лог · 2 мин өмнө

Б.Сараа — НХ-0043-ийн дүн 1,740,000₮ → 1,800,000₮

Баримтын төрлүүдҮнийн саналНэхэмжлэх · ТМ-1Зарлагын баримт · БМ-3Албан бичиг

Боломжууд

Word, Excel загвараас салах цаг болсон

Баримт бүрийг гараар засах, тамга дарах, дугаар давхардах асуудлыг нэг дор шийднэ.

🏢

Компанийн өөрийн хаяг

jishee.hhk.mn гэх мэт тусдаа хаягаар орно. Өгөгдөл тань бусад компаниас бүрэн тусгаарлагдсан.

🔒

Тамга PIN-ээр хамгаалагдана

Тамга, гарын үсгийг үргэлж, PIN-ээр, эсвэл огт гаргахгүй гэж тохируулна. Ажилтан бэлдээд, захирал PIN-ээр тамгална.

📜

Хэн юу хийсэн бүгд харагдана

Баримт үүсгэх, дүн засах, тамга нээх — бүх үйлдэл цаг, хүнтэй нь бүртгэгдэж, хэн ч устгаж чадахгүй.

🧾

Албан ёсны маягт

НЭХЭМЖЛЭХ ТМ-1, ЗАРЛАГЫН БАРИМТ БМ-3-ыг хэвлэмэл маягттай яг адил. Дүнг үсгээр автоматаар бичнэ.

👥

Багаараа ажиллана

Ажилтнаа имэйлээр урь. Эзэмшигч, админ, ажилтан, харагч гэсэн эрхийн түвшинтэй.

🏷️

Олон ХХК нэг дор

Хэд хэдэн компанийн нэрээр баримт гаргадаг бол нэг аккаунтаас сонгоод л гаргана.

Хэрхэн ажилладаг

3 алхамд эхэлнэ

  1. 1

    Бүртгүүл

    Имэйлээрээ бүртгүүлээд компанийнхаа хаягийг сонго.

  2. 2

    Тамга, логогоо оруул

    Байгууллагын мэдээлэл, лого, тамга, гарын үсгээ нэг удаа оруулна.

  3. 3

    Баримтаа гарга

    Бараагаа нэмээд PDF болгох эсвэл шууд хэвлэ.

Тамганы хамгаалалт

Тамгаа утсандаа, аюулгүй.

Тамганы зураг хаалттай хадгалагдаж, PIN оруулаагүй хүнд огт харагдахгүй. Хэвлэх бүрт хэн нээснийг бүртгэнэ.

  • Ажилтан бэлдэнэ, захирал тамгална

    Ажилтан баримтаа бэлдээд, захирал PIN оруулмагц тамга орно.

  • Буруу оролдлогод түгжигдэнэ

    5 удаа буруу PIN оруулбал 15 минут түгжигдэнэ.

  • Сервер шалгана

    PIN-ийг таны төхөөрөмж биш, сервер шалгадаг тул тойрох боломжгүй.

Тамга, гарын үсэгтэй хэвлэх

PIN кодоо оруулна уу

123456789

Үнэ

Энгийн, ил тод үнэ

Үнэгүй эхэлж, хэрэгтэй үедээ л шилжинэ. Гэрээ, нууц нөхцөл байхгүй.

Үнэгүй

0₮/ үргэлж

  • Өдөрт 1 баримт
  • Бүх маягт (ТМ-1, БМ-3, албан бичиг)
  • Тамга, гарын үсэг
  • PDF болон хэвлэх
Үнэгүй эхлэх
Түгээмэл

Төлбөртэй

49,900₮/ сард

  • Үнэгүй багцын бүх боломж
  • Хязгааргүй баримт
  • Ажилтан урих, эрх тохируулах
  • Тамганы PIN хамгаалалт
  • Аудит лог — хэн юу хийсэн
  • Олон ХХК-ийн нэрээр баримт гаргах
Эхлэх

Асуулт хариулт

Түгээмэл асуултууд

Хувь хүн ашиглаж болох уу?+

Болно. Тамгагүй бол гарын үсгээ л оруулаад, тамганы горимыг "Унтраасан" болгоно.

Миний өгөгдөл аюулгүй юу?+

Компани бүрийн өгөгдөл өгөгдлийн сангийн түвшинд тусгаарлагдсан. Тамга, гарын үсгийн зураг хаалттай хадгалагдаж, зөвхөн эрхтэй хүнд түр холбоосоор харагдана.

Утсан дээр ажиллах уу?+

Тийм. Утасныхаа хөтчөөр нээгээд шууд ашиглана, суулгах шаардлагагүй.

Яаж төлөх вэ?+

Хаан банкны данс руу шилжүүлж, гүйлгээний утга дээр компанийнхаа хаягийг (жишээ нь tumen.hhk.mn) бичнэ. Дансны мэдээлэл нэвтэрсний дараа "Багц" хэсэгт байгаа. Төлбөр орсноос хойш ажлын 1 өдрийн дотор идэвхжинэ.

Үнэгүй багцад юу багтах вэ?+

Өдөрт 1 баримт, бүх маягт, тамга, гарын үсэг, PDF болон хэвлэх. Ажилтан урих, тамганы PIN, аудит лог, олон ХХК нь төлбөртэй багцад.

eBarimt-тай холбогдох уу?+

Одоогоор үгүй. eBarimt болон QPay-ээр төлбөр авах боломжийг дараагийн шатанд нэмнэ.

Ажилтан маань тамгыг дураараа хэрэглэвэл яах вэ?+

Тамгыг PIN-ээр хамгаалвал зөвхөн PIN мэдэх хүн тамгална. Хэн хэзээ нээсэн нь аудит логт үлдэнэ.

Анхны баримтаа өнөөдөр гарга

Компанийнхаа хаягийг аваад 1 минутад эхэл. Карт шаардлагагүй.

Компанийнхаа хаягийг бичээд үнэгүй эхлээрэй.